g_sosorburam

ЗУРГААН ТҮМЭН МОНГОЛЫН МАГТААЛ

Умард Юан Монгол улсын эзэн Батмөнх даян хааны ЗУРГААН ТҮМЭН МОНГОЛЫН МАГТААЛ-"Эртний монголын хаадын үндэсний их Шар тууж"-д ийн бичигджээ.

Хангай ханыг арлан сууж

Харь дайсанд чинь халх болсон
Халуун аминд чинь түшээ болсон
Харахын харуул, ирэхийн үзүүр болсон
Халх түмэн.

Эрчимт начины жигүүр болсон
Эргэх хасаг тэрэгийг хадгалсан
Эрхий дэгэн их мэргэн
Өвчүүндээ их зоригт
Омогт төрсөн эзэний
Уул мэт цагаан гэрийг хадгалсан
Ордос түмэн.

Хэрүгэн мөрөний гэдэсүн болсон
Хэрэх орохын олз болсон
Гэтэж ирэхийн идэш болсон
Алтайн арван хоёр сүвийг сахисан
Уулын овоо, талын хөшөө болсон
Арван хоёр Түмэд.

Эрчимт богдын ирүүл болсон
Эрт өдөр хүчээ өгсөн
Эсүгийн /айраг/ эх үр, тарагийн хөрөнгө болсон
Тун их Еншөөбүү.

Цавчих илдний ир болсон
Цархи дуулганы дэл болсон
Цахар түмэн.

Хулан гөрөөсийг идэж
Хулгар тарвагаар зулам хийж
Хулгайч дээрэмийн даруул болсон
Худагийн усыг гаргагч
Урианхай түмэн.

Сэтгэгдэл үлдээх

Boowoo yaj saah ve

21:04 , 2022-10-04 .. Бичсэн: Al
T1 al


noice

21:26 , 2022-05-04 .. Бичсэн: noice
noice

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

эмийн жор
Ургамал

Сүүлийн бичлэгүүд

ЗУРГААН ТҮМЭН МОНГОЛЫН МАГТААЛ
Мандухай сэцэн хатны "Тангарагийн шүлэг"
http://emch.mn/
мейоз хуваагдал
эмийн зохистой хэрэглээ
Дотор эрхтний зарим заслаас Уламжлалт эм зүй.
Гишүүнээ зөв зохистой хэрэглээрэй.
Эмийн зарим ургамал
Эмийн зохистой хэрэглээ
Ургамлаар бэлтгэх эмийн жор

Найзууд




:-)
 
xaax